Мэдээ, мэдээлэл (43)
Энэ мэдээ, мэдээллийн хавтас болно
Children categories
2016 оны 9 дүгээр сарын 12-13 өдрүүдэд зохион байгуулагдсан Технологи, инновацийг дэмжих төвүүдэд (TISCs) зориулсан “Патентын хайлт” сэдэвт семинарт их, дэд сургуулиудын багш, судлаач нараас гадна оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хамрагдсан. Семинарыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, Монголын Оюуны өмч, улсын бүртгэлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Инноваци, технологийг дэмжих хэсгийн ажилтан ноён Алекс Ричэл патентын хайлтын талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан, тухайлбал патентын хайлтын төрлүүд, хайлтын ерөнхий зарчим, ашиглах хэрэгсэл болон стратегийн тойм, патентын олон улсын ангилал г.м.
Мөн түүнчлэн, Research4Life-ийн төлөөлөгч үндсэн хайлтаас гадна өөр эх сурвалжийг ашиглах талаар танилцуулж оролцогчдын тавьсан асуултанд хариулсан. Семинарын үеээр ОӨУБЕГ-ын ЭЗГХХ-ийн мэргэжилтэн Г.Сарнай Монгол Улсын Технологи, инновацийг дэмжих төвүүдийн үйл ажиллагаа ба тэдгээрийн сүүлийн үеийн мэдээлэл өгсөн.
2016 оны 10 дугаар сарын 06
Оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнг хамгаалах, эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал – Технологи, инновацийг дэмжих төв ба ЖДҮ сэдэвт бага хуралд МОӨИТХолбооны төлөөлөгчид оролцлоо. Тус бага хурлаар “ОХУ дахь оюуны өмчийн салбарын хөгжил” ОХУ, “Оюуны өмчийн тогтолцоог хөгжүүлэх үндэсний стратеги” Монгол Улс, “БНХАУ дахь оюуны өмчийн хамгаалалт” БНХАУ, “БНХАУ дахь оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал, жижиг, дунд үйлдвэрт үзүүлэх дэмжлэг” БНХАУ, “ОХУ дахь Технологи, инновацийн төвүүдийн хөгжил” ОХУ, “Татарстан улс дахь оюуны өмчийн зах зээлийн хөгжил” ОХУ, “Технологи, инновацийг дэмжих төвүүд ба жижиг, дунд үйлдвэрт үзүүлэх дэмжлэг” Монгол Улс, зэрэг итгэлүүдийг хэлэлцэж, санал бодлоо солилцсон бөгөөд хөрш 3 улсын оюуны өмчийн салбарын цаашдын хөгжлийн чиг хандлага, шилдэг туршлага, ололт амжилтын талаар харилцан танилцуулсан.
Дэлгэрэнгүй мэдээллийг дараах холбоосоор авна уу: http://www.ipom.mn/index.php?option=com_content&task=view&id=404&Itemid=69