Мэдээ, мэдээлэл (43)
Энэ мэдээ, мэдээллийн хавтас болно
Children categories
БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дэд дарга Хи Зимин тэргүүтэй төлөөлөгчид 2017 оны 08 сарын 22-ноос 25-ны өдрүүдэд манай улсад албан айлчлал хийсэн.
Айлчлалын хүрээнд 08 сарын 23-ны өдөр Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гишүүд, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын аж үйлдвэрийн өмчийн газрын ажилтнууд болон хувийн хэвшлийн төлөөлөл нар энэхүү туршлага солилцох уулзалтад амжилттай оролцлоо.
БНХАУ-ын Оюуны өмчийн газрын дэд дарга Хи Зимин, тус газрын олон улсын хамтын ажиллагааны газрын дэд дарга Ван Сихаюн, Гадаад харилцааны газрын бүтээгдэхүүний загварын асуудал эрхэлсэн орлогч дарга Ян Ченгруй, Монгол улсын Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газрын дарга С.Урангэрэл, барааны тэмдэгийн шинжээч Л.Гэрэлмаа, Шинэ бүтээлийн шинжээч Б.Одгэрэл мөн Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны удирдлага болон гишүүд оролцов. Уулзалтаар хоёр орны оюуны өмчийн салбарын хамтын ажиллагааг хэрхэн өргөжүүлэн хөгжүүлж болох, 2018 онд харилцан туршлага солилцох боломжийг бий болгохоос гадна патентын эрхийн хамгаалалт Хятад дахь улсад ямар зохицуулалтын системийн талаар Хятадын талаас мэдээлэл өгч мөн шинэ бүтээлийн эрхийн хамгаалалтын талаар харилцан асуулт тавьж сонирхолтой уулзалт боллоо.
2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны гишүүд болон Цукини энд Ассосиэтс Япон улсын хуулийн пүүсийн патент болон барааны тэмдгийн хуульч нартай уулзаж оюуны өмчийн салбарт хэрхэн хамтран ажиллах талаар туршлага солилцов.
Тус уулзалтад аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаар Монголын Оюуны өмч, улсын бүртгэлийн Аж үйлдвэрийн өмчийн газрын барааны тэмдэгийн шинжээч Г.Буяндэлгэр аж үйлдвэрийн өмчийн статистик мэдээлэл хийж, Цукини энд Ассосиэтс зүгээс Японы патентын систем, статистик мэдээлэл тавьж оролцогч нар сонирхсон асуудал гаргаж сонирхолтой ярилцлага болж өнгөрлөө.
Энэхүү уулзалтаар эхний ээлжинд хоёр байгууллагуудын хороонд мэдээлэл солилцохоор тохирсон бөгөөд цаашид бид аж үйлдвэрийн өмчийн тодорхой сэдвээр хэлэлцүүлэг зохион байгуулах болно.
Энэ дашримд дурьдахад энэхүү уулзалтыг амжилттай зохион байгуулж Холбооны гишүүдийг оролцуулж мэдээлэл солилцох боломжийг олгосон Холбооны гишүүн, Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, АйПиПиАй ХХК-ний захирал Д.Дамдинбаярт талархал илэрхийлье.