Мэдээ, мэдээлэл (43)

Энэ мэдээ, мэдээллийн хавтас болно 

Азийн Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж байгаа Монгол улсын шинжлэх ухаан, технологи, инновацийн (ШУТИ) системийн төлөвлөлт болон удирдлагыг бэхжүүлэх төслийн хүрээнд тус салбарт хийгдэх судалгаа ба хөгжил, бодлогын зөвлөмж, чадавхи бэхжүүлэх замаар хууль эрх зүйн болон бодлогын орчинг сайжруулах, мэдлэг болон технологи нэвтрүүлэх мэдээллийн дэд бүтцийг хөгжүүлэх, эдгээр судалгааны үр дүнд оюуны өмчийн үнэлгээний асуудлыг шинэ түвшинд гаргах зорилготой юм.

Тус төслийн хүрээнд Оюуны өмчийн хууль эрх зүйн орчин, мөрдөгдөж байгаа оюуны өмчийн холбоотой дүрэм журам, тогтоомжид дүн шинжилгээ хийж зөвлөмж гаргах зорилгоор ирсэн мэргэжилтэн Антии Пирнесстэй Холбооны гишүүд уулзалтыг 2018 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр хийв. Тус уулзалтад А.Жаргалан, М.Рэгзэнбал, Г.Ариунаа, Д.Эрдэнэчимэг, Г.Баярт, Н.Түвшинсайхан, Д.Гэрэлмаа нар оролцож оюуны өмчийн үнэлгээний талаар мэдээлэл солилцож тодорхой асуудлаар сонирхолтой ярилцлага өрнүүлэв.

 

shuti pic1

“Оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмэр, оюуны өмчийн үнэлгээ, хууль эрх зүйн орчны өнөөгийн байдал, шийдвэрлэх асуудлууд” сэдэвт хэлэлцүүлэгт БСШУСЯ, ХЗДХЯ, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн холбоо, Шинжлэх ухааны хүрээлэнгүүд зэрэг төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөлөөс гадна Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооноос Д.Дэмбэрэл, Н.Түвшинсайхан, Г.Ариунаа, Д.Нэргүй, Д.Эрдэнэчимэг нар идэвхтэй оролцлоо.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, Мэргэшсэн үнэлгээчдийн холбооны гишүүн, мэргэшсэн үнэлгээчин П.Болормаа, Шинжлэх ухаан, технологийн сангийн захирал Д.Энхжаргал нар илтгэл тавьж, оюуны өмчийн өнөөгийн байдал, олон улсын чиг хандлага, тулгамдаж буй асуудлуудын талаар дэлгэрэнгүй танилцуулга хийлээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Н.Оюундарь нар оюуны өмчийн эдийн засагт оруулах хувь нэмрийн талаар өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва “ХБНГУ төсвийнхөө 3 хувь, Австри, Унгар Улс 3,5 хувийг шинжлэх ухааны салбарыг хөгжүүлэхэд зарцуулдаг. Бид шинжлэх ухааны салбарт гаргаж буй зардлыг нэмэхгүйгээр инновацийг хөгжүүлэхэд бэрх юм. Инновацийг бүтээл болгох, олон улсын түвшинд хүргэх, үйлдвэр, аж ахуйн нэгжүүд бүтээлийг үнэлэх, үүнээсээ ашиг хүртэх нь чухал” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Оюундарь “Шинжлэх ухааны ололт, оюуны өмчийг аж ахуйн нэгж, төр засаг үнэлэхгүй байгаад бүх асуудал оршиж байна.

Дэвшилттэй тал олон байгаа ч оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд бүрэн оруулахын тулд хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай” гэлээ. 

 

huuli erhzui pic1s huuli erhzui pic2s

Хуудас 22 -с 12

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top