Мэдээ, мэдээлэл (43)
Энэ мэдээ, мэдээллийн хавтас болно
Children categories
ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газраас “Зохиогчийн эрхэд суурилсан бүтээлч үйлдвэрлэл” сэдэвт хэлэлцүүлгийг 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Н.Учрал, ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж, “Дуу бичлэг бүтээгчдийн үндэсний төв”,” Монголын хөгжмийн зохиолч, яруу найрагч, нийтлэгчдийн эрхийг хамгаалах нийгэмлэг”, “Монголын кино урлагийн эрхийг хамгаалах холбоо”, “Монголын оюуны өмчийг хамгаалах холбоо”, “Монгол контент” ХХК, Юнител, Өргөн нэвтрүүлгийн телевизийн төлөөлөл, жүжигчид, уран бүтээлчид оролцов.
Уг хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал “Оюуны Өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудал”, ОӨУБЕГ-ын Зохиогчийн эрхийн газрын дарга Э.Мягмардорж “Зохиогчийн эрхийн хуулийн шинэчлэл”, Боловсрол телевизийн гүйцэтгэх захирал Н.Мэндбаяр “Контент импортлоход тулгарч буй асуудал”, Монгол контент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Г.Гантуяа “Зохиогчийн эрхийн чиглэлээр дуу хөгжмийн салбарын тулгамдаж буй асуудлууд”, “Дижитал контент” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Төгсөө “Гадаад зах зээлд нийлүүлэх контент үйлдвэрлэлд анхаарах асуудлууд, түүнийг шийдэх арга замууд” зэрэг сэдвээр тус тус илтгэл тавьж, оюуны өмчийн эрхийн зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэх талаар хэлэлцлээ.
Тус хэлэлцүүлэгт Холбооны зүгээс Хууль зүйн, дотоод хэргийн яамны дэргэдэх Патентын тухай хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай тухай хууль болон Зохиогчийн эрх, түүнд хамаарах тухай хуулийн ажлын хэсгийн гишүүн, итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Нэргүй оролцож саналаа солилцов.
Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооны өөрийн үйл ажиллагааны зорилгын хүрээнд гишүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, баяжуулах, туршлага солилцох зорилгоор, ялангуяа шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг практик талаас тулгамдаад байгаа асуудлаар ахмад итгэмжлэхүүдтэй уулзуулж, санаа оноог сонсох, мэдээлэл солилцохоор бид “Coffee Talk” уулзалтыг зохион байгуулж ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Анхны уулзалтын зочноор патент судлаач Я.Цэнд-Аюуш-г урьж, анх тус салбарт яаж орж ирсэн, патентын мэдээллийг хэрхэн ашиглах, олон улсын мэдүүлэгт гол анхаарах асуудлууд гм сонирхолтой яриа өрнүүлсэн.
Хоёр дахь уулзалтын зочноор итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайзмаа оролцуулан 2018 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Тэрээр аж үйлдвэрийн өмчийн арвин туршлагатай бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт өөрийн туршлагаасаа хуваалцахаас гадна шинэ бүтээлийн томьёолол хэрхэн боловсруулах, гол анхаарах асуудал мөн тодорхой нэг жишээ дээр заавар зөвлөгөө авч үр дүнтэй уулзалтууд болж өнгөрсөн.
Дараагийн уулзалтуудыг бид ОӨУБЕГ-ын шинэ бүтээлийн шинжээч нартай зохион байгуулах бөгөөд тодорхой жишээ дээр ярилцаж эргэлзээтэй байгаа асуудлаар мэтгэлцэх, томьёолол бичих аргачлал дээр анхаарах зүйл гм харилцан солилцох болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү уулзалт дээр шинэ бүтээлийн шинжээч Б.Одгэрэл, Б.Оргилмаа нар итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай хийж сонирхсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл мөн урих болно.
Энэхүү уулзалтыг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулна.