Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооны өөрийн үйл ажиллагааны зорилгын хүрээнд гишүүдийн мэдлэгийг нэмэгдүүлэх, баяжуулах, туршлага солилцох зорилгоор, ялангуяа шинээр томилогдсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нарыг практик талаас тулгамдаад байгаа асуудлаар ахмад итгэмжлэхүүдтэй уулзуулж, санаа оноог сонсох, мэдээлэл солилцохоор бид “Coffee Talk” уулзалтыг зохион байгуулж ирсэн. 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Анхны уулзалтын зочноор патент судлаач Я.Цэнд-Аюуш-г урьж, анх тус салбарт яаж орж ирсэн, патентын мэдээллийг хэрхэн ашиглах, олон улсын мэдүүлэгт гол анхаарах асуудлууд гм сонирхолтой яриа өрнүүлсэн.
Хоёр дахь уулзалтын зочноор итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сайзмаа оролцуулан 2018 оны 4 дүгээр сарын 11-ны өдөр амжилттай зохион байгуулсан. Тэрээр аж үйлдвэрийн өмчийн арвин туршлагатай бөгөөд итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт өөрийн туршлагаасаа хуваалцахаас гадна шинэ бүтээлийн томьёолол хэрхэн боловсруулах, гол анхаарах асуудал мөн тодорхой нэг жишээ дээр заавар зөвлөгөө авч үр дүнтэй уулзалтууд болж өнгөрсөн.
Дараагийн уулзалтуудыг бид ОӨУБЕГ-ын шинэ бүтээлийн шинжээч нартай зохион байгуулах бөгөөд тодорхой жишээ дээр ярилцаж эргэлзээтэй байгаа асуудлаар мэтгэлцэх, томьёолол бичих аргачлал дээр анхаарах зүйл гм харилцан солилцох болно гэдэгт итгэлтэй байна. Энэхүү уулзалт дээр шинэ бүтээлийн шинжээч Б.Одгэрэл, Б.Оргилмаа нар итгэмжлэгдсэн төлөөлөгч нартай хийж сонирхсон аж ахуйн нэгжүүдийн төлөөлөл мөн урих болно.
Энэхүү уулзалтыг 2018 оны 6 дугаар сарын 7-ны өдөр зохион байгуулна.