“Өөрчлөлтийг хөтлөгч хүч: Шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” сэдэвт семинар

buteel tuurvigch emegteichuud pic1Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь 2018 оны 4 дүгээр сарын 26 өдрийг буюу Дэлхийн Оюуны Өмчийн Өдөр, Монголын Оюуны Өмчийн Эрхийг Хамгаалах өдрийг тохиолдуулан Инноваци, Оюуны Өмч Хөгжил ТББ, ОӨУБЕГазартай хамтран “Өөрчлөлтийг хөтлөгч хүч: Шинийг санаачлагч, бүтээл туурвигч эмэгтэйчүүд” сэдэвт семинарыг амжилттай зохион байгуулсан. Тус семинарын гол зорилго нь монголын эмэгтэй зохион бүтээгч, бүтээл туурвигч нарыг дэмжин урамшуулах, бүтээлийг нь олон нийтэд танилцуулснаар аж үйлдвэрийн өмчийн эрхийн хамгаалалтын талаар мэдээлэл, мэдлэг олгох явдал юм. Тус семинарт хамрагдсан эмэгтэй зохион бүтээгч, Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн Ерөнхий Газрын аж үйлдвэрийн өмчийн газрын шинжээч нар, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцож сонирхолтой асуулт тавьж идэвхтэй оролцсон.

ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын дарга С. Урангэрэл тус семинарыг нээсэн бөгөөд хүндэт зочноор Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Дэд захирал Ёшиюки Такаги, Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Оюуны өмчийн газруудын бизнес шийдлийн хэлтсийн бүсийн ахлах Жүно Жанг болон Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Төслийн менежер Кио Зо нар оролцсон.

Семинарт Инноваци, Оюуны Өмч Хөгжил ТББ-ын үүсгэн байгуулагч Г.Ариунаа өөрийн байгууллагын чиг үүрэг, эмэгтэй зохион бүтээгч нарыг хэрхэн дэмжин ажилладаг талаар, Хаадын гэр ХХК-ийн Ерөнхий захирал Д.Болор-Эрдэнэ, Зосон фейшн ХХК-ний Гүйцэтгэх захирал, дизайнер Б.Шийлэгмаа нар өөрсдийн хийсэн бүтээлийн талаар сонирхолтой илтгэл тавьж хэлэлцүүлэг өрнүүлсэн.

Хаалтын ажиллагаанд зарим оролцогч нар буюу эмэгтэй зохион бүтээгч нар өөрсдийн бүтээлийг танилцуулж дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн, тухайлбал MAYARA брэнд, ZOSON, KHAADIN GER, мөн GOBI GURGEM FLOWER брэндүүд.

buteel tuurvigch emegteichuud pic2 buteel tuurvigch emegteichuud pic3


Мөн, Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооноос Дэлхийн Оюуны Өмчийн Өдрийг тохиолдуулан оюуны өмчийн салбарт үр бүтээлтэй ажиллаж, мэргэжлийн ур чадварыг нь үнэлэн ОӨУБЕГазрын Аж үйлдвэрийн өмчийн эрхийн газрын шинэ бүтээлийн шинжээч Б.Одгэрэл, Б.Оргилмаа, барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа, Г.Буяндэлгэр, Олон улсын барааны тэмдгийн шинжээч Б.Оюунцэцэн, мэдээлэл технологийн шинжээч Ч.Сод-Эрдэнэ нарыг Хүндэт өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнав.

Read 1316 times Last modified on Бямба, 02 6-р сар 2018 00:28

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top