Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн систем - СУРГАЛТ

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоог төлөөлөн Хууль Зүй, дотоод хэргийн сайдын ажлын хэсэгт орсон бөгөөд бид Патентын тухай хууль, Барааны тэмдэг, газарзүйн заалтын тухай хууль болон Зохиогчийн эрх болон түүнд хамаарах тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар тодорхой судалгааны ажлуудыг гүйцэтгэж өгсөн. Мөн тус хүрээнд гадаадын улс орнуудын, тухайлбал Эстон, АНУ, Герман, Гүрж, Солонгос, Сингапур, Австрали, Япон, ОХУ, Канад, Хятад зэрэг улсуудын хууль эрх зүйн орчин, хууль тогтоомж болон тухайн улсын оюуны өмчийн асуудал эрхэлсэн төв байгууллагын чиг үүрэг, оюуны өмчийн эрхийг зөрчлийг хэрхэн шийдвэрлэдэг талаар судалсан. Тус судалгааны ажилд Холбооны гишүүд Э.Энхжаргал, Г.Ариунаа, Д.Нэргүй, Э.Гэрэл, Д.Эрдэнэчимэг, Н.Түвшинсайхан, Д.Анударь нар идэвхтэй оролцож ажилласан.

Бид, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрх үүргийн дагуу оюуны өмчийн чиглэлээр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх, чиглэл өгөх, онцгой эрхийн дагуу ямар эрх эдэлж болох, эрхийн хамгаалалт хийлгэснээр ямар давуу талууд бий болох, мөн бусад гэрээний дагуу ашиглуулах, ашиглах зөвшөөрөл олгох зэрэг хууль эрх зүйн зөвлөгөө өгч ажилладаг. Иймд манай монгол аж ахуйн нэгжүүдийн хувьд жилээс жилд экспортын бүтээгдэхүүний тоо хэмжээ нэмэгдэж байгаатай холбогдуулан аж үйлдвэрийн өмчийн эрхийг хамгаалах асуудал нэн тэргүүнд тавигддаг. Иймд илүү мэдээлэл хуримтлуулан гишүүддээ зориулан Барааны тэмдгийн олон улсын бүртгэлийн систем сэдэвт сургалтыг 2018 оны 3 дугаар сарын 2-нд амжилттай зохион байгуулсан. Тус сургалтыг ОӨУБЕГ-ын Аж үйлдвэрийн өмчийн олон улсын барааны тэмдгийн шинжээч Б.Оюунцэцэн удирдан явуулсан. Тэрээр ДОӨБ-д Барааны тэмдгийн шинжээчээр 2 жил ажилласан бөгөөд Олон улсын Мадридын системийн чиглэлээр арвин туршлагатай.

Энэхүү цаг үеээ олсон сургалт нь итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт үр өгөөж өгч, цаашид монголын брэнд бүтээгдэхүүнүүд зах зээлээ хамгаалахад бидний зөвлөмж, туслалцаа өсөх бөгөөд одоо үед алива бизнесийг хийхэд оюуны өмчийн талаарх мэдлэг, мэдээлэл чухал ач холбогдолтой юм.

baraa temdeg surgalt pic2s baraa temdeg surgalt pic1s

Read 1286 times

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top