Мэдээ, мэдээлэл (43)

Энэ мэдээ, мэдээллийн хавтас болно 

Дэлхийн Оюуны Өмчийн Өдөр, Монгол улсад оюуны өмчийг хамгаалах өдрийг тохиолдуулан Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь спорт, урлагийн арга хэмжээг 4 дүгээр сарын 17, 26-ны өдрүүдэд амжилттай зохион явууллаа.

Спортын нөхөрсөг тоглолтын үеэр эрэгтэй сагсан бөмбөг, гар бөмбөг болон ширээний теннисний тэмцээн зохион байгуулж, цомын төлөө өрсөлдөж, Оюуны Өмчийн Газар, Хөгжмийн хөгжил ТББ болон Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооны баг тамирчид оролцсоноос, шилжин явах цомын эзнээр Оюуны Өмчийн Газрын хамт олон тодорлоо.

Жил бүрийн 4-р сарын 26-ний өдрийг, Дэлхийн Оюуны Өмчийн Өдөр, Монгол Улсад Оюуны Өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлдэг бөгөөд Монголын Оюуны Өмчийн Газар үүсч хөгжсөний 20 жилийн ой энэ өдөр тохиолоо. Энэхүү ойн арга хэмжээг тохиолдуулан ОӨИТХолбооноос хүндэтгэлийн баярын хүлээн авалтыг зохион байгууллаа. Энэ үеэр, Оюуны өмчийн газрын аж үйлдвэрийн өмчийн хэлтсийн дарга С.Урангэрэл, Бодлого зохицуулалтын хэлстийн мэргэжилтэн Э.Одгэрэл, Барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа, шинэ бүтээлийн шинжээч П.Цоггэрэл нарын ажлын үр бүтээлийг үнэлж Холбооны зүгээс нэрэмжит шагналаа гардууллаа. Дээрх баярын үйл ажиллагаанд, МУГЖ Б.Сарантуяа, СТА Үүрийнтуяа, Жавхаасайхан, реппер Жи нар ая дуугаа өргөж мэндчилгээ дэвшүүлэв.

oyuny umchin odor pic1

Хуудас 22 -с 22

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top