Мэдээ, мэдээлэл (43)
Энэ мэдээ, мэдээллийн хавтас болно
Children categories
“Оюуны өмчийн эрх зүй” сэдэвт сургалтыг 2016 оны 6 дугаар сарын 13-14-ны өдрүүдэд Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо амжилттай зохион байгууллаа.
Энэхүү сургалтад 2016 оны 4 дүгээр сард шинээр итгэмжлэхийн шалгалтыг амжилттай өгсөн төлөөлөгч нар болон Холбооны гишүүд оролцсон. Сургалтыг олон жил итгэмжлэхийн үйл ажиллагаа эрхэлсэн, туршлагатай төлөөлөгч нар бөгөөд Холбооны Төлөөлөн Удирдах Зөвлөлийн гишүүд удирдан явуулсан.
Энэхүү хоёр өдрийн сургалтад зохиогчийн эрхийн асуудал, патентын эрх зүй, барааны тэмдгийн үндэс, Орос Монголын оюуны өмчийн үзүүлэлт мөн Японы оюуны өмчийн тогтолцооны талаар сонирхолтой илтгэлүүд тавигдсан. Тухайлбал, Я.Цэнд-Аюуш, патент судлаач, патентын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ажиллагааны арвин туршлагатай бөгөөд Орос Монголын оюуны өмчийн эрх зүйн харьцуулалтын талаар өөрийн туршлагаасаа хуваалцсан юм.
2016 оны 6 дугаар сарын 22
Монгол улсын Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Оюуны Өмчийн Газар нөгөө талаас Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо гэрээ байгууллаа. Энэхүү хамтын ажиллагааны гэрээний зорилго нь төрийн гүйцэтгэх байгууллагын тусгай чиг үүрэг буюу дэд салбарын тодорхой чиг үүргийг Засгийн газрын бус байгууллагад хариуцуулан гүйцэтгүүлэх ерөнхий журам батлах тухай Засгийн Газрын 1995 оны 6 дугаар сарын 28-ны өдрийн 111-ийн дугаар тогтоолыг үндэслэн Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн үйл ажиллагаа, хууль эрх зүйн орчинг боловсронгүй болгох, мэдлэг мэргэшлийг дээшлүүлэх, иргэд аж ахуйн нэгжид үзүүлэх үйлчилгээг сайжруулахтай холбогдуулан тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд оршино.