Мэдээ, мэдээлэл (43)

Энэ мэдээ, мэдээллийн хавтас болно 

НҮБ-ын төрөлжсөн байгууллага болох Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 26-ны өдрийг “Оюуны өмчийг хамгаалах өдөр” болгон тэмдэглэн өнгөрүүлдэг болсныг үндэслэн “Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай” Монгол Улсын хуульд зааснаар бид бүхэн энэ өдрийг оюуны өмчийг хамгаалах өдөр болгон тэмдэглэдэг уламжлалтай.

innovation hural pic1

Энэ оны “Оюуны өмчийг хамгаалах” өдрийн уриа нь “ Дээшлэх амьдралын эх- инноваци” бөгөөд энэ хүрээнд Оюуны Өмч, Улсын Бүртгэлийн газраас Хууль сахиулах их сургууль, Шинжлэх ухаан технологийн сантай хамтран “Амьдралын эх – инноваци” онол практикийн бага хурлыг зохион байгуулж, энэ хурлын хүрээнд инновацийн бүтээгдэхүүн танилцуулах үзэсгэлэн зохион байгуулагдсан байна.

Мөн тус хурлын үеэр “Оюуны өмчийн нийгэм, эдийн засаг, соёлын ач холбогдол”, “Оюуны өмчийн эрх зүйн зохицуулалтын дэлхий нийтийн чиг хандлага”, “Инновацийн үр дүн, түүний хэрэгжилт, цаашид анхаарах асуудал” сэдвээр илтгэл хэлэлцүүлж, инноваци болон зохиогчийн эрхэд суурилсан үйлдвэрлэлийг амжилттай хэрэгжүүлж байгаа байгууллагууд туршлагаасаа хуваалцсан.

Шинжлэх ухааны академи, эрдэм шинжилгээний хүрээлэнгийн төлөөлөл, шинийг санаачлагч, шилдэг зохион бүтээгчид, зохиогчийн эрхийн салбарт ажилладаг байгууллагын төлөөлөл болон Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбооны төлөөлөгчид, оюуны өмчийн салбарын ажилтан албан хаагчид оролцсон. 

innovation hural pic2

IMG 9156Фрэнсис Гарритэй хийсэн ярилцлага (2013 он, ДОӨБ-ын сэтгүүлээс авав)

Инноваци ба оюуны өмч нь улс орнуудын эдийн засгийн өсөлт болон эдийн засгийн хөгжилийг урт хугацааны турш тогтвортой байлгахад чухал үүрэг гүйцэтгэх болсон. Инновацийг дэмжих зорилготой ОӨ-д суурилсан мэдлэгийг сурталчлах, үндэсний ОӨГ-т тулгарч байгаа олон төрлийн үйл ажиллагааг дэмжих зорилготойгоор ДОӨБ нь өргөн хүрээний бизнесийн аргачлалуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. ДОӨБ-ын ерөнхий захирал Фрэнсис Гарри ДОӨБ-ын хүрээнд гарч буй дэвшил, үйл ажиллагааны талаар санал солилцлоо.

Дэлхийн ОӨ-ийг дэмжих системд хамгийн чухал шаардлагатай байгаа зүйл нь юу вэ?

Сүүлийн 30 жилийн турш бүтээлийн үндсэн үнэлэмж, бодит материаллаг хөрөнгөөс хийсвэр оюуны хөрөнгө болон өөрчлөгдсөн. Оюуны хөрөнгийн үнэлэмж улам тэлж байгаачлан, ОӨ-ийн эрхийг хамгаалах нь маш чухал болж байгаа юм. Үүний зэрэгцээ, техник технологи эзэмшигчид дэлхийн зах зээлд үйл ажиллагаагаа явуулж, олон улсад ОӨ-ийг хамгаалах арга зам хайсаар байна. ОӨ-ийн эрхийг хамгаалах зорилготой давалгаа олон асуулттай тулгарсаар байгаа нь: ОӨГ-ууд яаж их ачааллыг даван туулж, үр ашигтайгаар хэрэгцээт үйлчилгээгээ түгээх вэ? ОӨ-ийн системийн чанар болон бүтээмжийг сайжруулахын тулд ямар арга, ямар үйлчилгээ хэрэгцээтэй вэ? Олон улсын хамтын ажиллагаа ямар байдлаар ОӨ-ийн системд хуулбарлах асуудлыг зогсоох вэ? гэсэн асуудлууд орж байгаа юм.
Үндэсний ОӨГ-ын үйлчилгээг мэргэжлийн түвшинд, өндөр чанартай, үр ашигтай нийлүүлэхэд дэмжлэг өгөх зорилгойгоор ДОӨБ олон төрлийн бизнес аргачлал нэвтрүүлэн хөгжүүлсээр байна. Энэхүү газарууд үндэсний хүрээнд үйл ажиллагаагаа өргөжүүлж байхад, бизнесийн байгууллагууд ОӨ-ийг ашиглан дэлхийн зах зээлд үйл ажиллагаа явуулж байдаг. Энэ нөхцөлд ДОӨБ-ын гол үүрэг бол үндэсний ОӨ эзэмшигчдийн хоорон дахь хамтын ажиллагааг харилцан уялдуулж, ингэснээр олон улсын ОӨ-ийн системд чөлөөтэй нэвтрэх боломжийг бүрдүүлэн орчин үеийн бизнесийн хэрэгцээг хангаж байгаа юм.

ДОӨБ-ын мэдлэгт хүрэх замыг хөнгөвчилж байгаа оролцоог та юу гэж харж байна вэ?

Бидний патентын систем ашиглаж байгаа нэг шалтгаан бол технологийн мэдээллийг нээлттэй болгох. Үр дүн нь маш гайхалтай: патентын систем нь дэлхийн хамгийн өргөн хүрээний зохион байгуулалттай, хүн төрлөхтний бүтээсэн технологийн баримт мэдээлэл юм. Олон нийтийн ОӨ-ийн эрхийг хамгаалах, хариуцлагатай үйл ажиллагааны гол түлхүүр бол мэдээлэл ба систем нь нийтэд ил тод байх.

ДОӨБ-ын олон улсын нээлттэй \үнэ төлбөргүй\ мэдээллийн сан бол бидний гүйцэтгэж байгаа ажлуудын нэг. Ойролцоогоор 32,5 сая технологийн нээлт болсон патентын баримт бичигүүд манай PATENTSCOPE мэдээллийн санд бүртгэгдсэн байна. Мөн одоогийн байдлаар 11 сая баримт мэдээллүүд Дэлхийн Брэндийн Мэдээллийн санд шинэ барааны тэмдэг, анхдагч нэр томъёо, лого, сүлд тэмдэгээр бүртгэгдсэн байна. Түүнчлэн бид дэлхийн дизайны мэдээллийн санг бүрдүүлэн ажиллаж байна.

Гишүүнчлэл дээр суурилсан мэдээллийн санд нэвтрэхэд ДОӨБ хөнгөвчилж өгдөг. ARDI, ASPI нь голчлон хөгжиж буй болон нэн буурай хөгжилтэй орнуудад зориулагдсан. Бид ARDI, ASPI-д бүртгүүлэх хүсэлтэй хөгжиж буй болон нэн буурай орнуудын шилдэг шинжлэх ухаан, техник, эрүүл мэндийн салбарын зохиогч, мөн эрх бүхий зар сурталчилгаа нийлүүлэгчдэд үнэ төлбөргүй эсвэл маш бага өртөгтэйгөөр үйлчилдэг.

2009 онд ДОӨБ Технологи, Инновацийг дэмжих төв \ТИДТ\ байгуулсан. Тус төв нь орон нутгийн хэмжээнд мэдээллийн санд байгаа ОӨ-ийн мэдээллийг хэрэгжүүлж түүний үр ашгийг түгээх зорилготойгоор know how-ийг хөгжүүлж байна. ТИДТ-үүд бол патентын системд байгаа техник, технологийн мэдлэгийн санд хүргэх гол гүүр болдог. Үүнд шинжлэх ухааны дагалдах бүтээлүүд, технологи болон эрүүл мэндийн ээлжит ном товхимолууд багтдаг. Хамтран ажилладаг гишүүн орнуудынхаа тусламжтайгаар бид 320 гаран ТИДТ-ийг 40 улс орнуудад байгуулснаас үндэсний хүрээний ОӨГ-ууд, судалгааны газрууд болон их сургуулиуд, мөн 4000 гаран хувь хүмүүс ТИДТ-өөс зохион байгуулсан сургалт хөтөлбөрт хамрагдсан байна. Мөн бид е-ТИДТ байгуулсан бөгөөд гишүүн газрууд шинэ санаа, мэдээлэл, туршилтыг онлайнаар солилцох, суралцах боломж нээгдэж байгаа юм.

Бид аль хэдий нь ахиц дэвшил гарч байгааг олж харсан. Жишээ нь: Морокко, Филиппин, ОХУ-д их хэмжээний худалдан авалт ихэвчлэн дээд боловсролын нийгмээс \их сургуулиудаас\ гаралтай байна. Үндэсний их сургуулиуд болон судалгааны сүлжээд хооронд мэдээлэл солилцож байгаа нь ТИДТ-үүдийг академийн түвшинд хүргэж чадлаа.

ОӨ бүртгүүлэлтэнд хоцорвол \backlog\ ДОӨБ нь ямар байдлаар туслалцаа үзүүлэх вэ?

Хоцорсон тохиолдолд ОӨ-ийг бүртгүүлэхэд хүндрэл гардаг. 2011 онд \сүүлийн үзүүлэлтээс харахад\ дэлхий нийтэд 4,8 сая хоцорсон бүртгэл \backlog\ хийгдсэн. Мэдээж тэдэнд боломж бий л дээ. 2011 онд уг үзүүлэлт дэлхий нийтэд 4,9 хувиар буурсан байсан ба 2010 онтой харьцуулахад 3,3 хувиар буурсан байна. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд ДОӨБ нь илүү үр ашигтай шийдлүүд боловсруулан хэрэгжүүлсээр байна.

Патентын хамтын ажиллагааны хэлэлцээр нь \ПХАХ\ - патентын хүрээнд эх хувийг хуваарилах хөтөлбөр – олон улсын хамтын ажиллагаанд хамгийн амжилттай хэрэгжиж буй хэлбэр юм. 2012 онд ПХАХ –т 194,400 олон улсын патент авах мэдүүлэг бүртгэгдсэн байна. Энэ жил бид ойролцоогоор 200,000 мэдүүлэг бүртгэх тооцоотой байгаа.

Түүнчлэн бид олон улсын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх мөн бүтээл давхцах асуудлыг багасгах, ОӨ-ийн үйл ажиллагааны чанар болон үр ашгийг нэмэгдүүлэх зорилготойгоор шинэ систем нэвтрүүлж байгаа. Үүнд: ДОӨБ-ын Digital Access Service орно \DAS\. Жишээ нь: давуу болон төстэй бүтээлийг ОӨГ-ууд хооронд хурдан, аюулгүй, хялбар, мөн бага өртөгтэйгөөр солилцдог бол, Centralized Access to Search and Examination \CASE\ нь ОӨГ-ууд хооронд нууц судалгаа болон шинжилгээг солилцдог.
CASE нь шийдвэр гаргахын тулд илүү дэлгэрэнгүй мэдээлэл шаарддаг. Патентын мэдүүлэг нь олон тооны эрх зүйн үндсэн дээр хийгдсэн байх шаардлагатай. Энэ нь патентын шинжилгээ хийгдсэн болох мөн түүний эрх бий болох, цуцлах эрх зүйн үндэслэл нь бусад ОӨГ-уудад нээлттэй харагдаж байхаар хийгдсэн байна. Тиймээс патент эзэмшигчийн шийдвэр илүү тодорхой болж, патентын чанар болон үр ашиг нь ихэсч байгаа юм. Дэлхийн мэдээллийн технологийн \IT\ системд CASE-ийн үйл ажиллагаа салшгүй чухал байр суурь эзэлдэг. Түүнийг ОӨГ-ууд хоорондын хамтын ажиллагааны шинж чанар, давуу тал IT-ийн зах зээлд ямар их ач тустай байгаагаас харж болно.

Хөгжиж буй орнуудын ОӨГ-т тулгардаг гол асуудлууд юу вэ?

Хөгжиж буй орнууд маш бага хэмжээний нөөц бололцоотойгоор олон төрлийн асуудлуудтай тулгардаг. ОӨ тус орнуудад төдийлөн давуу болж чаддаггүй. Тийм болохоор төрийн удирдлага дор ажиллаж байгаа ОӨГ-ууд нийгмийн байр суурьтаа тийм ч их сэтгэл хангалуун байдаггүй. Үүнд хүчин чадлын асуудал бий. ОӨ-ийн системийг дэмжих үйл ажиллагаа явуухалын тулд боломжийн нөөц бололцоо, улс төрийн дэмжлэг үзүүлсэн ч шаардлагатай мэргэжлийн нөөц бололцоогоо олон нийтийн болон хувийн секторт бэлтгэсэн байх хэрэгтэй. ДОӨБ-аас явуулж буй эрчимжүүлсэн сургалт нь дээрх шаардлагад нийцүүлэх зорилготой.

Энэхүү байгууллагууд хурдан шуурхай, үр ашигтай үйлчилгээ үзүүлэхийн тулд IT нөөц бүрдүүлэх шаардлагатай. ДОӨБ-ын дэргэдэх Intellectual Property Automation System \IPAS\ дээрх асуудлыг шийдэж чадсан. IPAS нь одоогийн байдлаар дэлхийн хөгжиж буй 60 орнуудад байрлаж байгаа. Дэлхийн ОӨ-ийн сүлжээнд нэвтрэх боломжтой, орчин үеийн холболт тоног төхөөрөмжөөр тоноглогдсон, ДОӨБ –ын мэдээллийн сантай. Онц шаардлагатай энэхүү програмыг зах зээлд эрэлттэй байлгах нь хамгийн чухал. Гэвч би хувьдаа тулгамдсан асуудлаа шийдсэн гэж бодож байгаа. Олон улс орнууд IPAS-ыг ашиглаж илүү их хүрээг хамарч, хэрэгжүүлж чадаж байна.

ОӨ-ийг хөгжүүлж байгаа байгууллагуудын талаар та юу гэж боддог вэ?

Сүүлийн жилүүдэд ОӨГ-ууд шилжилтийн үеэ даван туулсан. Тэд идэвхгүй эрх мэдэл бүхий бүртгэлийн байгууллага байхаа больж, аж ахуйн салбарыг дэмжиж, оюуны үнэт чанарыг үнэлэн эргэлтэд оруулж, шинийг санаачлагч байгууллага болж чадсан. Сургалтын хөтөлбөр болон IPAS, DAS, CASE гэх зэрэг бусад хөтөлбөрүүдийн тусламжтайгаар ДОӨБ энэхүү шинэчлэлийг дэмжин хэрэгжүүлж байгаа юм.

Улс орнууд үндэсний түвшинд ДОӨБ-ын үйл ажиллагааг яаж дэмжин ажиллах вэ?

Энэхүү хөтөлбөрийн худалдан авалт ер бусын байсаар ирсэн. Бид техник, үйлчилгээний маш их хэмжээний эрэлтийг хангах зорилготой байлаа гэж бодоход, бид шилдэг үндэсний ОӨГ болон ОӨ-ийг хамгийн ихээр үнэлж чадах олон улсын байгууллага хоорондын үйл ажиллагааны балансыг олох хэрэгтэй. Энэ нь хөгжиж буй техникийн дэд бүтцэд нэн шаардлагатай байгаа хөрөнгийг ДОӨБ-аас хангах боломж өгнө. 

Та зохиогчийн эрхийн салбарт ОӨ-ийн дэд бүтэц хөгжиж байгаа талаар ямар бодолтой байдаг вэ?

2012 оны Бээжингийн хэлэлцээрт дуу дүрс бичлэгийн бүтээлийг нэмсэн нь 2013 оны 6 сард Маракешийн хэлэлцээрийн Хараагүйчүүд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн бүтээлд хөнгөлөлт үзүүлэх эхний алхам болсон.

Маракешийн хэлэлцээрт тусгагдсан Trusted Intermediaries Global Accessible Resources \TIGAR\ -ийг 2008 онд гишүүн орнуудын сонирхогчдын санаачлагаар байгуулсан. Энэ нь Хараагүйчүүдийн бүтээлийг хамгаалах чухал хөдөлгүүр болж чадсан. TIGAR Маракешийн хэлэлцээрийн ерөнхий бүтцэд нэмэлт оруулж, хараагүйчүүдэд ойлгомжтой байх нөхцөлийг бүрдүүлсэн.

Сонирхолтой нь зохиогчийн эрхийг хамгаалж байгаа дэд бүтэц хувийн хэвшлийн салбарт байдаг бол, патент болон барааны тэмдэгүүд төрийн салбарт хамаарагддаг. Улсын зохиогчийн эрхийн байгууллага нь ихэвчлэн хууль зүйн асуудлыг шийдэж, сайн дурын мэдүүлэг хүлээн авч, бага хүрээнд ажилладаг. Зохиогчийн эрх шилжүүлэх өдөр тутмын ажлыг олон нийтийн байгууллагууд хийж гүйцэтгэдэг. Бүх төрлийн зохиогчийн эрхийн бүрдүүлэлт хийж зөвшөөрөл авахын тулд тэд олон улсын хамтын ажиллагааны механизмтай салшгүй холбоотой ажилладаг.

Өнөөдөр, IT –тавцанд үндэсний олон нийтийн байгууллага, бусад зохиогч нар хоорондын харилцан нөлөөлөл ихэсч байгаа нь даяаршсан дижитал зах зээлд нэвтрэхэд дөхөм болж байгаа юм. Хөгжиж буй орнуудад олон нийтийн байгууллагаар дамжуулан IT –тавцанг WIPOCOS санаачлан бүрдүүлж байна. Энэ нь тэдний даяаршсан дижитал зах зээлд нэвтрэх гүүр болж өгнө. Энэ бол маш чухал салбар юм. Зохиогчийн эрхийг хамгаалах салбарт өгөгдлийн менежмент \data management\ гол асуудлын нэгт тооцогддог. Учир нь дэлхийн зах зээл түүн дээр суурилсан байдаг.
Өнөөг хүртэл их зүйл хийгдлээ, цаашид ч гэсэн бид илүү их шинэ өөрчлөлтийг харах болно. Ялангуяа ирэх жилүүдэд уран бүтээлийн салбар хөгжинө гэж харж байна.

Дэлхийн ОӨ-ийн системийг хөгжүүлж байгаа гол түлхэц бол IT мөн үү?

Өөр олон хүчин зүйлс нөлөөлж байгаа ч IT бол олон нийтийн асуудлыг шийдэж байгаа маш чухал хүчин зүйл мөн. XXI зуунд бизнес эрхлэгчид онлайн байж гэмээнэ оршин тогтнож байна. Үүнд ОӨ-ийн салбар мөн адил хамаарна. Аж ахуйн салбар ОӨ-өө ашиглан өөрийн ашиг сонирхолыг нэмэгдүүлэх нь маш их ач холбогдолтой. Чанартай IT чанартай үйл ажиллагаанд хүргэнэ. Тиймээс ОӨ-ийн систем улам их хүртээмжтэй нөхөрсөг систем болж чадна. 

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top