2016 оны 9 дүгээр сарын 12-13 өдрүүдэд зохион байгуулагдсан Технологи, инновацийг дэмжих төвүүдэд (TISCs) зориулсан “Патентын хайлт” сэдэвт семинарт их, дэд сургуулиудын багш, судлаач нараас гадна оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар хамрагдсан. Семинарыг Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллага, Монголын Оюуны өмч, улсын бүртгэлийн газар хамтран зохион байгуулсан бөгөөд Дэлхийн Оюуны Өмчийн Байгууллагын Инноваци, технологийг дэмжих хэсгийн ажилтан ноён Алекс Ричэл патентын хайлтын талаар дэлгэрэнгүй илтгэл тавьсан, тухайлбал патентын хайлтын төрлүүд, хайлтын ерөнхий зарчим, ашиглах хэрэгсэл болон стратегийн тойм, патентын олон улсын ангилал г.м.
Мөн түүнчлэн, Research4Life-ийн төлөөлөгч үндсэн хайлтаас гадна өөр эх сурвалжийг ашиглах талаар танилцуулж оролцогчдын тавьсан асуултанд хариулсан. Семинарын үеээр ОӨУБЕГ-ын ЭЗГХХ-ийн мэргэжилтэн Г.Сарнай Монгол Улсын Технологи, инновацийг дэмжих төвүүдийн үйл ажиллагаа ба тэдгээрийн сүүлийн үеийн мэдээлэл өгсөн.
2016 оны 10 дугаар сарын 06