2016 оны 10 дугаар сарын 20-нд зохион байгуулагдсан “Аж үйлдвэрийн өмчийн хайлт, шүүлт” сургалтад Холбооны гишүүд, болон бусад Итгэмжлэгдсэн төлөөлөгч нар оролцлоо. Энэхүү сэдэвт сургалтыг Оюуны өмч, улсын бүртгэлийн газрын Аж үйлдвэрийн өмчийн газрын барааны тэмдгийн шинжээч Л.Гэрэлмаа, бүтээгдэхүүний загварын шинжээч О.Оюунгэрэл нар удирдан явуулсан.
Оролцогч нар өөрсдийн сонирхсон асуултыг тавьж, аж үйлдвэрийн өмчийн чиглэлээр тодруулбал барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвараар анхан шатны хайлт шүүлтийг хийх тал дээр туршлага солилцсон.
Мөн түүнчлэн, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар үйлчлүүлэгч нарт үзүүлэх анхан шатны хайлт шүүлтийг хийхэд GLOBAL BRAND DATABASE, Барааны тэмдгийн бараа үйлчилгээний менежер, олон улсын бүтээгдэхүүний загварын систем, мөн бүтээгдэхүүний загварын Локарногийн ангилал зэргийг хэрхэн ашиглах чиглэлээр бүрэн мэдээлэлтэй болсон.