Европын холбоонд Монголын анхны газар зүйн заалтыг бүртгүүлсэн туршлагаасаа хуваалцлаа

280025127 10224188944283973 8067745934628274741 n

Энэхүү сургалт, уулзалтын хүрээнд газар зүйн заалтын ерөнхий ойлголт, ач холбогдол, тавигдах шаардлагууд, газар нутгийн, байгаль, цаг уурын онцлог, ард иргэдийн өв соёл шингэсэн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход газар зүйн заалт хэрхэн холбогдож буй талаар болон 2022 оны 1 дүгээр сард Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбооны “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Монголоос анх удаа Европын Холбоонд бүртгүүлэхэд гарсан сорилтууд, туршлагаас хуваалцах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад нэгдсэн ойлголт, мэдээллийг хүргэлээ.

Арга хэмжээнд Танхим болон Цахимаар:

  • Гадаад харилцааны яам
  • Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
  • Эдийн засаг хөгжлийн яам
  • Соёлын яам
  • Байгаль орчин, аялал жуулчлалын яам 
  • Хууль зүй, дотоод хэргийн яам
  • Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
  • Жижиг, дунд үйлдвэрийн газар
  • Шинжлэх Ухааны Парк
  • Шинжлэх Ухааны Академи
  • Соёл, урлагийн газар
  • Аймаг, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
  • Аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
  • МҮХАҮТ-ын бүх аймгийн Салбар Танхимууд
  • Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо
  • Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо зэрэг байгууллагуудын удирдлага, албан хаагчид, гишүүд бүхий 270 гаруй төлөөллийг оролцуулсан ба олон нийтэд МҮХАҮТ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Оюуны өмчийн газрын цахим хуудсуудаар шууд дамжуулан хүргэлээ.

279836454 1

279836454 2

279836454 5

279836454 7

Read 1406 times

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top