Мэдээлэл, технологийн үндэсний парк, Шинжлэх ухаан, технологийн сантай тус тус хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа

 

image.jpeg

2022 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Монголын Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо нь Мэдээлэл, технологийн үндэсний парк, Шинжлэх ухаан, технологийн сантай хамтран ажиллах "Санамж бичиг", "Хамтран ажиллах гэрээ"-г тус тус үзэглэлээ. Монгол Улсын хөгжлийг түргэсгэхэд мэдлэгийн инновацийг бизнесийн салбартай холбож инновацийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, шинжлэх ухааны байгууллагуудын эрдэм шинжилгээ, судалгааны ажлын бааз суурь, технологи дамжуулалт, оюуны өмчийн менежмент, лицензийн гэрээ байгуулах зэрэгт мэргэжлийн зөвлөгөө, үйлчилгээ авах, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага хоорондын түншлэлийг хөгжүүлэх чиглэлээр 2022-2023 онд хамтран хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу оюуны өмчийн соёлыг нутагшуулах тал дээр илүү анхаарч хамтран ажиллах юм.

278860065 357674259720798 1364926826640108229 n

  • Хамтын түншлэлийн хүрээнд оюуны үйлдвэрлэлийг бизнестэй холбон эдийн засгийн эргэлтэд оруулах замаар эрдэмтэн, судлаач, ай ти хөгжүүлэгчдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг зах зээлд нэвтрүүлэх, нутагшуулах ажиллагааны асуудлаар зөвлөх үйлчилгээ үзүүлэх;
  • Эрдэм шинжилгээний байгууллага, их, дээд сургууль, паркийн дэргэдэх гарааны компаниудад дэмжлэг болох хамтарсан төслүүдийн хэрэгжүүлэх;
  • Гарааны компаниудад тусгайлсан үйлчилгээний хөнгөлөлт үзүүлэх, салбар, салбар дундын аутсорсинг үйлчилгээ бий болгох;
  • Зах зээлийн эрэлт хэрэгцээ, улс орны хөгжлийн хандлагад нийцүүлэн гарааны компаниудыг бойжуулж, хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх;
  • Оюуны өмчийн чиглэлээр сургалт, зөвлөгөө үзүүлж, хамтарсан арга хэмжээ зохион байгуулах зэрэг олон талт ажил, үйлчилгээ харилцан солилцсон албан бичгээр баталгаажсан юм.
Read 1361 times Last modified on Даваа, 25 4-р сар 2022 10:20

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top