Мэдээ, мэдээлэл (43)
Энэ мэдээ, мэдээллийн хавтас болно
Children categories
Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан 4 дүгээр сарын 28-ны өдөр "БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА, ИННОВАЦЫГ ЭРЧИМЖҮҮЛЦГЭЭЕ"сэдэвт сургалтыг Монгол улсын Шинжлэх ухааны академи, Оюуны өмчийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт хамтран зохион байгуулж байна.
Сургалтаар дамжуулан аж үйлдвэрийн оюуны өмч, зохиогчийн эрх тэдгээрийн үнэ цэн, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх ач холбогдол, оюуны өмчийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд амжилттай оруулахын тулд ямар төлөвлөгөөгөөр ажиллах, үнэ цэнд хэрхэн нөлөө үзүүлэх талаарх мэдлэгийг олж авах юм. Мөн сургалтад оролцсоноор оюуны өмчийн шинжээч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид буюу оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой.
Хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:30 минут
Хаана: ШУА-ийн төв байр, Их чуулганы танхим, 2-р давхар
Оюуны өмчийн тухай хууль болон Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тусгай зөвшөөрөл, холбогдох бичиг баримтын бүрдлийг шалгаж байна.
Иймд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл эзэмшигч та бүхэн дор дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд pdf файлаар amipa.org@gmail.com хаягаар илгээнэ үү, цаасаар өгөх тохиолдолд Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Г.Бат-Оргилд өгнө үү.
БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:
- Хувь хүн бол:
- Иргэний үнэмлэхийн хуулбар
- Дээд боловсролын бакалаврын дипломын лавлагаа /E-Mongolia системээс авсан байх/
- Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
- Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
- Хуулийн этгээд бол:
- Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар
Хуулийн этгээдийн харьяанд ажилладаг 3 итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлэл - Тэдгээрийн тусгай зөвшөөрлийн хуулбар
- Оюуны өмчийн байгууллагад хэзээ бүртгүүлсэн мэдээлэл
Дурдсан хугацаанд мэдээллээ ирүүлээгүй нь тусгай зөвшөөрлийг түргэлзүүлэх үндэслэл болохыг мэдэгдэж байна.
Холбоо барих:
- Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо – 88776538
- ОӨГ, Хяналт, шалгалтын газар – 92039090
ЖИЧ: Өмнө гишүүнчлэлийн анкет бөглөсөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвхөн E-Mongolia системээс авсан дипломын хуулбарын болон оршин суугаа хаягийн лавлагааг аmipa.org@gmail.com хаягт илгээнэ үү.
МОНГОЛЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО