15:00 - 15:30 Оюуны өмчийн үнэлгээ хийх журам болон үнэлгээ хийх аргачлалын талаар мэргэшсэн үнэлгээчин, ОӨИТ П.Болормаа15:30 - 16:00 Асуулт / хариулт16:00 - 16:10 Завсарлага16:10 - 16:40 Оюуны өмчийн газрын Efiling цахим мэдүүлгийн системийн ашиглалт, шинэчлэлийн талаар ОӨГ-ын Мэдээлэл, технологийн ахлах мэргэжилтэн Ч.Сод-Эрдэнэ16:40 - 17:10 Асуулт / хариултОюуны өмчийн газар нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд цахимаар мэдүүлэг мэдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн тул уг системийг ажлын хэрэгцээнд бүрэн ашиглаж хэвшихийг тус газраас уриалж байна.Систем ашиглах практик зааварчилгаа өгөх тул хувийн хэрэгцээнд зөөврийн компьютертэй ирж оролцоно уу.
ХААНА: Хан Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 5 давхар, 503 тоот (БНСУ-ын элчин болон Корпорейт зочид буудлын зүүн талд)
ХЭЗЭЭ: 5 сарын 25-ны өдөр 15:00 - 17:30 цагаас
ХОЛБОО БАРИХ: 91115205, 88081803
Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан 4 дүгээр сарын 28-ны өдөр "БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА, ИННОВАЦЫГ ЭРЧИМЖҮҮЛЦГЭЭЕ"сэдэвт сургалтыг Монгол улсын Шинжлэх ухааны академи, Оюуны өмчийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт хамтран зохион байгуулж байна.
Сургалтаар дамжуулан аж үйлдвэрийн оюуны өмч, зохиогчийн эрх тэдгээрийн үнэ цэн, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх ач холбогдол, оюуны өмчийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд амжилттай оруулахын тулд ямар төлөвлөгөөгөөр ажиллах, үнэ цэнд хэрхэн нөлөө үзүүлэх талаарх мэдлэгийг олж авах юм. Мөн сургалтад оролцсоноор оюуны өмчийн шинжээч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид буюу оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой.
Хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:30 минут
Хаана: ШУА-ийн төв байр, Их чуулганы танхим, 2-р давхар
Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас оюуны өмчийн тухай ерөнхий мэдлэг олгох сургалтуудаас гадна дараах гүнзгийрүүлсэн хөтөлбөрүүдийг зарласан байна.
- Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх
- Патент, патентын мэдүүлгийг хэрхэн боловсруулах
- Барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалт
- Уламжлалт мэдлэг, соёлын илэрхийлэл
- Хамтын удирдлагын байгууллагын менежмент
- Оюуны өмчийн менежмент
- Програм хангамжийн лиценз г.м.
Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Ерөнхий мэдлэг олгох сургалтууд нь үнэ төлбөргүй, харин гүнзгий шатны дээр дурдсан сургалтууд Монгол улсаас хамрагдаж байгаа бол 60$ төлбөртэй байдаг. Хөтөлбөр нь хүн бүрт нээлттэй бөгөөд НҮБ-ийн албан ёсны хэлүүдээс сонгон үзэх боломжтой.