ГИШҮҮДИЙН АНХААРАЛД, 
 
5 сарын 25-ны өдрийн 15 цагаас МҮХАҮТ-ын 503 тоотод дараах хоёр сэдвээр танилцуулга мэдээллийг хүргэнэ. 
 
ХӨТӨЛБӨР
 
15:00 - 15:30  Оюуны өмчийн үнэлгээ хийх журам болон үнэлгээ хийх аргачлалын талаар мэргэшсэн үнэлгээчин, ОӨИТ П.Болормаа
15:30 - 16:00  Асуулт / хариулт
16:00 - 16:10  Завсарлага
16:10 - 16:40  Оюуны өмчийн газрын Efiling цахим мэдүүлгийн системийн ашиглалт, шинэчлэлийн талаар ОӨГ-ын Мэдээлэл, технологийн ахлах мэргэжилтэн Ч.Сод-Эрдэнэ 
16:40 - 17:10  Асуулт / хариулт
 
Оюуны өмчийн газар нь оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдөд цахимаар мэдүүлэг мэдүүлэх нөхцөл боломжийг бүрдүүлсэн тул уг системийг ажлын хэрэгцээнд бүрэн ашиглаж хэвшихийг тус газраас уриалж байна
Систем ашиглах практик зааварчилгаа өгөх тул хувийн хэрэгцээнд зөөврийн компьютертэй ирж оролцоно уу. 

ХААНА: Хан Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 5 давхар, 503 тоот (БНСУ-ын элчин болон Корпорейт зочид буудлын зүүн талд)
ХЭЗЭЭ: 5 сарын 25-ны өдөр 15:00 - 17:30 цагаас
ХОЛБОО БАРИХ: 91115205, 88081803

ОӨ үнэлгээ

EFILING IPAS 2.0

Дэлхийн оюуны өмчийн өдрийг тохиолдуулан 4 дүгээр сарын 28-ны өдөр "БҮТЭЭЛЧ ХАНДЛАГА, ИННОВАЦЫГ ЭРЧИМЖҮҮЛЦГЭЭЕ"сэдэвт сургалтыг Монгол улсын Шинжлэх ухааны академи, Оюуны өмчийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институт хамтран зохион байгуулж байна. 

Сургалтаар дамжуулан аж үйлдвэрийн оюуны өмч, зохиогчийн эрх тэдгээрийн үнэ цэн, оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх ач холбогдол, оюуны өмчийн үнэлгээ, оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд амжилттай оруулахын тулд ямар төлөвлөгөөгөөр ажиллах, үнэ цэнд хэрхэн нөлөө үзүүлэх талаарх мэдлэгийг олж авах юм. Мөн сургалтад оролцсоноор оюуны өмчийн шинжээч, оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, оюуны өмчийн үнэлгээчид буюу оюуны өмчийн чиглэлээр мэргэшсэн сургагч багш нараас зөвлөгөө авах боломжтой.

Хугацаа: 2023 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 09:30 минут
Хаана: ШУА-ийн төв байр, Их чуулганы танхим, 2-р давхар

 

 

viber image 2023 04 24 18 51 26 313

 

 

wipo academy poster

Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас оюуны өмчийн тухай ерөнхий мэдлэг олгох сургалтуудаас гадна дараах гүнзгийрүүлсэн хөтөлбөрүүдийг зарласан байна. 

  • Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрх
  • Патент, патентын мэдүүлгийг хэрхэн боловсруулах
  • Барааны тэмдэг, бүтээгдэхүүний загвар, газар зүйн заалт
  • Уламжлалт мэдлэг, соёлын илэрхийлэл
  • Хамтын удирдлагын байгууллагын менежмент
  • Оюуны өмчийн менежмент
  • Програм хангамжийн лиценз г.м.

Сургалтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү. 

Ерөнхий мэдлэг олгох сургалтууд нь үнэ төлбөргүй, харин гүнзгий шатны дээр дурдсан сургалтууд Монгол улсаас хамрагдаж байгаа бол 60$ төлбөртэй байдаг. Хөтөлбөр нь хүн бүрт нээлттэй бөгөөд НҮБ-ийн албан ёсны хэлүүдээс сонгон үзэх боломжтой.

 

Танилцуулга

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нь ашгийн төлөө бус, төрийн бус байгууллага бөгөөд гишүүддээ үйлчлэхээр 2006 онд байгуулагдсан болно. Анх 1996 онд Монголын Патентийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо нэртэйгээр байгуулагдаж байжээ.

Холбоо барих

Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо 

tel icon1 976-99901018, 88776538, 88081803
web icon1 www.amipa.org.mn
email icon1 info@amipa.org.mn
twitter icon1 AmipaInfo
facebook icon1 AMIPA- IP Agents 

Top