Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах журмын төсөлд санал авч байна. Энд дарж журмын төсөлтэй танилцана уу.
- 9 дүгээр сарын 15-ны дотор "Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах журам"-ын төсөлд саналаа урьдчилан бичгээр info@amipa.org.mn хаягт илгээнэ үү.
- 9 дүгээр сарын 18-ны өдрийн 14:00 цагаас МҮХАҮТ-ын 4 давхар 407 тоотод уг журмын төслийн хэлэлцүүлэг болно. Энэ өдөр бичгээр ирүүлсэн саналуудыг нэгтгэн хэлэлцэх тул БҮХ ГИШҮҮД идэвхтэй оролцохыг хүсье.
Хаяг: Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Махатма Гандигийн гудамж, МҮХАҮТ-ын байр, 4 давхар, 407 тоот (БНСУ-ын ЭСЯ байр болон Корпорейт зочид буудлын зүүн талд)
Дараах журмын төслүүдэд хэлэлцүүлэг хийх тул МОӨИТХолбооны гишүүд Та бүхнийг цахим хэлэлцүүлэгт оролцохыг урьж байна.
9 сарын 27-ны өдөр 11 цагаас:
- Барааны тэмдэг, газар зүйн заалтын мэдүүлэг гаргах, шүүлт хийх, тэдгээрийг бүртгэх, улсын бүртгэл хөтлөх, тэдгээрт өөрчлөлт оруулах тухай журам
- Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэг гаргах, патентын мэдүүлгийг бүртгэх, мэдүүлэгт өөрчлөлт оруулах тухай журам
- Бүтээгдэхүүний загварын патентын мэдүүлэгт мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай журам
9 сарын 29-ны өдөр 11 цагаас:
- Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлэг гаргах, мэдүүлэгт өөрчлөлт оруулах тухай журам
- Шинэ бүтээл, ашигтай загварын патентын мэдүүлгийн бүрдлийн шүүлт, мөн чанарын шүүлт хийх, нийтэд мэдээлэх, патент олгох, улсын бүртгэлд өөрчлөлт оруулах тухай журам
info@amipa.org.mn хаягт хандаж бүртгүүлнэ үү. Хэлэлцүүлгийн линк холбоосыг 27-ны өглөө илгээх болно.