Print this page

ЗАРЛАЛ

ЗАРЛАЛ

Оюуны өмчийн тухай хууль болон Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулах, тэдгээрийн үйл ажиллагаанд баримтлах журмын хэрэгжилтийг хангах зорилгоор Оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн тусгай зөвшөөрөл, холбогдох бичиг баримтын бүрдлийг шалгаж байна.

Иймд оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тусгай зөвшөөрөл эзэмшигч та бүхэн дор дурдсан бичиг баримтуудыг бүрдүүлэн 2022 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийг хүртэл хугацаанд pdf файлаар amipa.org@gmail.com хаягаар илгээнэ үү, цаасаар өгөх тохиолдолд Оюуны өмчийн газрын Хяналт, шалгалтын газрын улсын ахлах байцаагч Г.Бат-Оргилд өгнө үү.

БҮРДҮҮЛЭХ БАРИМТ БИЧИГ:

  1. Хувь хүн бол:
  • Иргэний үнэмлэхийн хуулбар
  • Дээд боловсролын бакалаврын дипломын лавлагаа /E-Mongolia системээс авсан байх/
  • Оршин суугаа газрын хаягийн тодорхойлолт
  • Тусгай зөвшөөрлийн гэрчилгээний хуулбар
  1. Хуулийн этгээд бол:
  • Хуулийн этгээдийн гэрчилгээний хуулбар
    Хуулийн этгээдийн харьяанд ажилладаг 3 итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдээлэл
  • Тэдгээрийн тусгай зөвшөөрлийн хуулбар
  • Оюуны өмчийн байгууллагад хэзээ бүртгүүлсэн мэдээлэл

Дурдсан хугацаанд мэдээллээ ирүүлээгүй нь тусгай зөвшөөрлийг түргэлзүүлэх үндэслэл болохыг мэдэгдэж байна.

Холбоо барих:

  • Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо – 88776538
  • ОӨГ, Хяналт, шалгалтын газар – 92039090

 

ЖИЧ: Өмнө гишүүнчлэлийн анкет бөглөсөн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар зөвхөн E-Mongolia системээс авсан дипломын хуулбарын болон оршин суугаа хаягийн лавлагааг аmipa.org@gmail.com хаягт илгээнэ үү.

 

МОНГОЛЫН ОЮУНЫ ӨМЧИЙН ИТГЭМЖЛЭГДСЭН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХОЛБОО

 

Read 962 times Last modified on Мягмар, 01 11-р сар 2022 09:54

Latest from