Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбооны бүх гишүүдийн хурал 2020 оны 10 дугаар сарын 24-ний өдөр болж, нийт 27 гишүүд оролцлоо.
Хурлаар Удирдах зөвлөлийн бүрэн эрхийн хугацаанд хамаарах үйл ажиллагаа, санхүүгийн тайлан, Холбооны Ёс зүйн хороо, Удирдах зөвлөлийн ээлжит гишүүдийг сонгох асуудлыг хэлэлцэж батлав.
- Д.Нэргүй, Н.Мэнд-амар, Ц.Одонжав нар Холбооны Ёс зүйн хорооны гишүүнээр;
- Д.Эрдэнэчимэг, С.Цогзолмаа, Д.Лхагвасүрэн, Э.Гэрэл, С.Дүүрэнжаргал нар Холбооны удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдлоо.